Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Хүнсний нэмэгдэл тэжээл
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

more...


Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж юу вэ?
2013/07/23
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүн өдөрт идэж байгаа хоол хүнснээсээ хангалтгүй авч чадахгүй байгаа шим тэжээлийг нөхөх зорилгоор бэлтгэсэн шим тэжээлт бодис болох витамин, эрдэс бодис, эслэг, өөхний хүчил, амин хүчил юм.
дэлгэрэнгүй
Яагаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж?
2013/07/23
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан ч би амьдарч чадна гэдэг бодолтой олон хүмүүс бидний дунд байдаг. Үнэндээ бид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй гэж үү?
дэлгэрэнгүй
Дархлаа гэдэг нь эрдэнэсийн хайрцагтай адил
2013/07/23
Та бидний бие организм  өдөр бүр маш олон тооны аюулд өртөж байдаг билээ. Тэдгээр аюулаас 24 цагийн туршид амрах завгүй хамгаалж байдаг нь ДАРХЛАА юм. Мэдээж хэн бүхэн эрүүл саруул, урт удаан амьдралыг хүсэн, эрүүл мэнддээ анхаарсан ч, ханиад хүрэх , гэдсээ өвтгөх тохиолдол олон бий. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжиж  эрүүл чийрэг байвал өвчин удалгүй эдгэрнэ. Харин эдгээлгүй удаан явбал, хүнд өвчин үүсэн даамжрах үндэс болдог. Энэ нь тухайн хүний биеийн дархлааны чадвараас хамаарна.
Витамин (аминдэм)-ийн тухай.
Аливаа бие махбодын амьдралын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэхүй чухал үүрэгтэй, нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтцэд оролцдог буюу шууд зохицуулалт, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нэгдлийг витамин (аминдэм) гэнэ.
Витамин нь бүтэц зохион байгуулалт, физик-химийн шинж чанараараа өөр өөр биологийн маш өндөр идэвхтэй хоногийн хэрэгцээ нь миллиграмм, микрограммаар тооцогддог биед үл орлогдох нэгдэл юм.


Амин дэмийн нөлөөлөл
2013/07/24
Амин дэмийн илүүдэл, хэт таргалах болон цусны өндөр даралттай болох, зүрхний өвчин болон чихрийн шижин зэрэг ахмад настай хүмүүст нийтлэг тохиолддог өвчнийг үүсгэдэг
Амин дэмийн дутагдах нь сульдаа, хараат байдал, богино наслах, дархлаажуулалтын тогтолцоо доголдох, халдвар авах, эрсдэл нэмэгдэх болон гэмтэх, шарх удаан эдгэх явдалд хүргэдэг аюултай.
 Жин багасах, хөдөлгөөн дутагдах, бодисын солилцоо муудсанаас болж биеийн эрч хүчний, хэрэгцээ буурч эхэлдэг Ахмад настай хүмүүс доорх шалтгаанаас үүдэн амин дэмийн дутагдалд ордог Үүнд;
•    Амт болон үнэрийн өөрчлөлтөөс болоод хоол идэх сонирхол буурах
•    Шүд унах, шүд цоорох, хиймэл шүднээс болоод идэхэд хүндрэл учрах
•    Дасгал сургуулилалт дутагдах, ганцаардал, сэтгэл хямрал, архаг ужиг өвчин, мартах, эмийн сөрөг нөлөө, архи, тамхи хэрэглэх зэргээс хоол идэх дур хүсэл муудах
Өндөр үйлчилгээтэй амин дэмүүд
2013/07/24
Бид хүчилтөрөгчөөр амьсгалж, хоол хүнсээрээ алдсан энергээ нөхөж авдаг гэх боловч гадаад дотоод орчны олон таагүй нөлөөллөөс /хэт ягаан туяа, агаар усны бохирдол, тамхины утаа, аркит химийн бодис, эм, цусан хангамжийн дутагдал, чанаргүй хооллолт зэрэг/ болж амин дэмийн дутагдалд орцгоодог
Ялангуяа оюуны болоод биеийн хүчний хэт ачаалалтай хүмүүс, өсөж яваа шилжилтийн насныхан, тамирчид жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд өндөр үйлчилгээтэй /гөмөртэй/ амин дэмийн хэрэгцээ асар их,
Энэхүү өндөр үйлчилгээтэй амин дэмийг тогтмол хэрэглэж заншвал элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа сайжруулан, урт наслах боломжтой. Шингэн, үрлээр савлагдсан тул биед түргэн шингэнэ.
Витамин А ба Д
2013/07/24
Витамин А Д нь тосонд уусдаг чанартайгаас гадна бие организмын олон үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог
А амин дэм нь нарийн гэдсэнд шимэгддэг ба элэг, бөөр, харааны эрхтэнд өндөр тослогт хүчилтэй эфир болон хуримтлагддаг А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжигч, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч нүдийг чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий гэрэл муу орчинд юм үзэгдэл харах чадварыг нэмж өгдөг төдийгүй биеийн дархлаа сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг, мөн түүнчлэн нөхөн үржэхүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд, эрэгтэйчүүдийн бэлгийн болон дааврын хэвийн үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг болдог чухал амин дэм юм, А амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь хавдраас урьдчилан сэргийлэх, түүний өсөлтийг бууруулах хүртэл үйлчилгээтэй.
Фолийн хүчил
2013/07/24
Фолийн хүчил буюу В9 амин дэм нь бүдүүн гэдсэнд ашигтай нянгуудын оролцоотойгоор нийлэгжиж шимэгддэг ба хүний биед олон талын онцгой үйлчилгээ үзүүлдэг
Тухайлбал хоол боловсруулах замын үйл ажиллагаа хямралтай, ялангуяа ходоодны хүчил багассан үед, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хэвийн өсөлтийг хангаж, нуруу нугас болон тархины гажилтаас урьдчилан сэргийлэх, архаг цус багадалттай, элэг өөрчлөлттэй, өөхлөх хандлагатай хүмүүсийн хувьд мөн зайлшгүй хэрэгцээ байх ёстой.
Өндөр үйлчилгээтэй амин хүчлүүд
2013/07/24
Амин хүчлүүдийн биед үйлчлэх үйлчилгээ хэмжээлшгүй их. Тухайлбал, дархлааны системийг сайжруулж, бух төрлийн хавдрын өсөлтийг бууруулах, элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх, булчингийн эд эс дэх бодисын солилцоог хянах, ДНХ, РНХ-ийн нийлэгжилт, хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд барих, азотын солилцоонд идэвхтэй оролцох, жин бууруулах, нойр булчирхайн инсүлин ялгаралтыг идэвхжүүлэх, өсөлтийн дааврын нийлэгжилтийг дэмжих, уураг тархины болоод төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах, гэнэтийн цочрол, саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны хямралын эсрэг үйлчлэх, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ба хоолны дуршлыг нэмэгдүүлж, өөх тосны ялгаралтыг багасгадаг.
Өндөр үйлчилгээтэй оксидант
2013/07/24
чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидантуудад: Витамин Е, Витамин С, Витамин А, Селен зэрэг орно. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг.
Ядаргааны эсрэг В-ийн супер комплекс
2013/07/24
Оюуны болон биеийн ачаалалд орсон хүн бүхэн алдагдсан амин дэмээ энэхүү Ядаргааны эсрэг В-ийн супөр комплексоор дахин сэргээнэ уу+
Энэхүү өндөр тунгаар хийгдсэн В амин дэмийн комплекс нь В1 /тиамин/, В2 /рибофлавин/, ВЗ /ниацин/. В5 /пантотений хүчил/, В6 /пиридоксин/, В9 /фолийн хүчил/, В12 /цианокобаламин/, биотин, витамин С болон пара-аминобензойны хүчил, инозитол зэрэг бусад шаардлагатай амин дэм, эрдэс бодис найрлагадаа агуулсан тул үүнийг хэрэглэснээр таны ажлын эрч хүч дахин сэргэх болно.
Байгалийн гаралтай ВИТАМИН Е
2013/07/24
Е витамин нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийг хамгаалдаг хүчирхэг антиоксидант юм. Мөн зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Витамин Е болон түүгээр баялаг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ эсийн түвшинд хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.
Кальци, магнийн бэлдмэлүүд
2013/07/24
Нарны гэгдэх Д амин дэм нь өвлийн улиралд хүний биед ихээхэн дутагддаг тул хоол, хүнс, нэмэлт амин дэмүүдээр зайлшгүй нөхөж авах шаардлагатай байдаг Д амин дэм нь организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдлийг сайжруулдаг тул энэхүү бэлдмэлд Кальци, Магнийг Д амин дэмээр давхар баяжуулснаараа давуу талтай.
Витамин Д-тэй кальци, магни
2013/07/24
Эдгээр элементүүд дутагдахад үс унах, шүд хорхойтох, яс сийрэгжих, хүүхдийн хөл майга болох зэрэг олон шинж тэмдэг илэрдэг
Кальцийн бэлдмэл
2013/07/24
Кальци дутагдлын үед хүн учир шалтгаангүй уурлах, үс, хумс хэврэгших, сэтгэл байнга түгших, арьсны өвчинд өртөмтгий болох, нойргүйдэх, цусны даралт ихсэх, хөл гар бадайрч мэдээгүй болох, зүрх ойр ойрхон хүчтэй базлах, өсөлтгүй болох, буйл үрэвсэж өвдөх, шүд үйрэх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.
Идэвхжүүлсэн кальци, магни
2013/07/24
Магнийн дутагдал нь зүрх судасны олон өвчний шалтгаан болдог тухай АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна.
-    Бие организм энергийг бий болгогч ферментүүдийн болон дааврын олон урвал, нүүрс усны солилцоо, ДНК-ийн нийлэгжилт, биен дэх Кальци, Калийн шимэгдлийг дэмжиж өгдөг
-    Магни нь цусны бүлэгнэлтэд идэвхтэй оролцож, эс дэх Кальци, Натрийн тэнцвэрийг зохицуулдаг.
Идэвхжүүлсэн төмөр
2013/07/24
Төмөр нь хүний бие дэх эритроцитийн нэгдэлд ордог гемоглобиний молекулыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба биеийн өсөлт, организм дахь энергийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дархлааны ерөнхий системийг хэвийн байлгах олон ферментүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэгч юм,
Нохойн хошуутай витамин С
2013/07/24
С витамины оролцоотойгоор уургийн болоод нүүрс усны бодисын солилцоо идэвхтэй явагдаг ба энэхүү витамин нь чөлөөт радикалыг саармагжуулж улмаар устгагч антиоксидант юм. Өөрөөр хэлбэл хөгшрөлтийг удаашруулах, биеийн дархлааны системийг бэхжүүлэгч, мөн цаашлаад шүд эрүүл байлгах, цусны эргэлтийг дэмжих, судасны ханыг бэхжүүлэх, ясны бэхжилтэд, төмрийн биед шингэх шингэцийг дэмжих гээд маш олон эерэг үйлдэл үзүүлдэг байна.
Хүүхдийн мультивитамин
2013/07/24
Америкийн Swanson компанийн бүтээгдэхүүн болох "Хүүхдийн мультивитамин" нь хүүхдүүдийн өсөж байгаа бие организмд зайлшгүй шаардлагатай, өсөлтийг дэмжиж, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулахад нь хэрэгцээтэй бүхий л амин дэм, эрдэс, шим тэжээлийг агуулсан.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мультивитамин
2013/07/24
Жирэмсэн үед эх өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ давхар тэжээх хэрэгтэй болдгоос амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ хэд дахин ихэсдэг Иймээс шингэц сайтай, урагт элдэв сөрөг нөлөөгүй өндөр чанартай амин дэмүүд, витаминыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог
Эмэгтэйчүүдийн мультивитамин
2013/07/24
Тус бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн биеийн онцлогт тохирсон бөгөөд тэдний насны онцлогоос хамаарч биед явагдах физиологийн өөрчлөлтийг хэвийн түвшинд явуулах, үс, хумсыг бэхжүүлэх, дааврын үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх, цэвэршилт хэвийн явагдахад, түүнчлэн өдөр тутмын хоол ундаар авч чадахгүй байгаа шим тэжээл, эрдэс бодис, амин дэмүүдээр биеийг тэтгэх үйлчилгээтэй.
Эмэгтэйчүүдийн бэлгийн чадавхийн тэжээл
2013/07/24
Эмэгтэй хүн бэлгийн сулралд ордог гэвэл хүн бүхэн ойлгохгүй байж болох юм. Үүнийг бэлгийн хөрөлт гэж нэрлэдэг Нийт эмэгтэйчүүдийн дунд 75% нь бэлгийн таашаал авдаггүй гэсэн тоо баримт ч байдаг Эмэгтэйчүүд төрсний дараа,  цэвэршилтийн үедээ бэлгийн дур сонирхол нь буурдаг.
Эрэгтэйчүүдийн мультивитамин
2013/07/24
зөвхөн эрэгтэйчүүдэд зориулан бэлтгэсэн энэхүү бүтээгдэхүүнээр зайлшгүй шаардлагатай тэжээл, эрдэс бодис, амин дэмүүдээ нөхөн авах боломжтой.
Энэхүү бэлдмэлийг та хэрэглэснээрээ ажлын идэвх санаачилга дээшлэх, биеийн эсэргүүцэл сайжрах, бие хөнгөрөх, бэлгийн чадавх сайжрах зэрэг нөлөөг нь мэдрэх болно.
Эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийн тэжээл
2013/07/24
Бэлгийн сулралд орсон эрчүүд сэтгэл санааны хямралд орж, бэлгийн хамтрагч болох найз бүсгүй, эхнэрээсээ хөндийрч, улмаар бэлгийн харьцаанаас бүр мөсөн татгалзахад хүрдэг. Энэ байдал нь эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, архинд донтох, эрт хөгшрөх,  өвчлөмтгий болох зэрэг олон сөрөг үр дагаварыг дагуулдаг
Үс, хумс, арьсны тэжээлийн бэлдмэл
2013/07/24
Торгомсог отгон сайхан үс, зөөлөн булбарай арьс, гоё дэгжин хумстай байх нь шимт бодис, хүчилтөрөгч, биологийн идэвхт бодисуудаар хэрхэн хангаж байгаагаас шууд хамааралтай байдаг.


ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats